Logo_erf.jpg

BestofMongolia2.jpg


“Еврофё Азиа” 2012 оны шилдгээр шалгарлаа

Их Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Best of Mongolia-2012” олон нийтийн санал асуулгаар “Еврофё Азиа” ХК шилдэг тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээний номинацид тэргүүллээ. Уг санал асуулгыг Монголын залуу сэтгүүлчдийн хөгжлийн холбоо болон www.chingis.mn вэбсайт хамтран зохион байгуулж, батламжаа 2013 оны 1-р сарын 10-ны өдөр “Чингис” зочид буудалд хүндэтгэлтэйгээр гардууллаа.

“Best of Mongolia -2012” үйл ажиллагаа нь тухайн онд амжилттай ажилласан төрийн болон төрийн бус байгууллагууд, ялангуяа компаниудыг иргэд олон нийт хэрхэн үнэлж буйг харуулдаг шударга тэгш өрсөлдөөнд үндэслэдэг давуу талтай. Оны шилдэг их дээд сургуулиас эхлээд оны шилдэг тавилга үйлдвэрлэгч хүртэл нийт 60 номинациар шалгаруулдаг уг асуулгад 2012 оны 12-р сарын 1-нээс 2012 оны 12-р сарын 31 хүртэл нийт 1 291 419 хандалт илэрсэн нь олон нийтийн нийгмийн идэвхийг хэр хэмжээнд байгааг тодорхойлж байна.

Оны шилдэг тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээний салбарт тэргүүлэгч “Еврофё Азиа” ХК нь “Еврофё Азиа” ХК 2002 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлсээр Монгол улсын галын аюулгүй ажиллагааны салбарт аль хэдийн 11 жилийн арвин туршлага хуримтлуулжээ. Салбартаа анхдагч нь байж, шинэ санаа, оновчтой шийдэл, шилдэг технологийг нэвтрүүлэн,олон улсын стандартад нийцсэн чанартай бараа бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг хангах зорилт тавин ажилладаг байна.

“Еврофё-Азиа” ХК одоогоор 60 гаруй мэргэжилтэй, туршлагатай боловсон хүчний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Галын аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмж худалдан борлуулахаас гадна угсралт суурилуулалтын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн, улмаар хэрэглэгчдэд заавар зөвлөмж өгч, сургалт семинарт үргэлжлүүлэн хамруулж, үйл ажиллагаагаа шат дараалалтайгаар зохион байгуулдаг онцлогтой аж.

Батламж гардуулах ёслолын үеэр тус компаний Үйл Ажиллагаа Хариуцсан Захирал Д.Баасанцэрэнтэй ярилцаж, сэтгэгдлийг нь сонирхоход:

Д.Баасанцэрэн: Шилдгээр шалгарсандаа маш их баяртай байна. Манай компани галын аюулгүй ажиллагааны салбарт Монгол Улсдаа анхдагчуудын нэг гэдгийг ард түмэн сайн мэднэ. Галын эрсдэлийг том асуудал гэж үздэггүй байсан үеийг бодоход хүн бүр өөрсдийгөө эрсдэлсээс хамгаалах анхан шатны мэдлэгтэй болсон нь бахархууштай санагдаж байна. Гал гарч болзошгүй нөхцөл байдлыг сайтар үнэлбэл галын аюулаас 99,9 хувь хамгаалж чаддаг. Тийм ч учраас манай компани ирэх 2013 оныг иргэд, байгууллагын ажилчдыг галаас урьдчилан сэргийлэх сургалтанд хамруулах жил болгохоор зорин ажиллаж байна. Мянга сонсохоор нэг үз гэдэгчилэн, галаас сэргийлэх сургалтанд суугаад, бодит гал унтраагуур ашиглан гал унтрааж үзсэн хүн гал гарахад айж сандралгүй шаардлагатай арга хэмжээнүүдийг нэн даруй авч, өөрийгөө төдийгүй бусдын амь насыг аварч чадах асар их ач холбогдолтой юмаа.

Шагналыг хариуцлага дагадаг, хариуцлагын цаана эрдэнэт хүний ажиллаж, амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэх гэдэг том ойлголт явж байгаа гэж би ойлгож байна.

 

BestofMongolia.jpg